🤝 NEOCITY PHOENIX × travelSIM.mn ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Монголын волейболын спортыг хөгжүүлэх, мэргэжлийн спортын багийн үйл ажиллагааг дэмжих, спорт болон бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд NEOCITY PHOENIX мэргэжлийн волейболын баг болон travelSIM.mn брэндийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус гэрээнд travelSIM.mn брэндийг хэрэгжүүлэгч “Клоуд Сольюшнс” ХХК-ийн захирал Ц.Чинсанаа, NEOCITY PHOENIX багийн ахлагч, Олон улсын хэмжээний мастер П.Энххүслэн нар гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь багийн үйл ажиллагааг дэмжих, тамирчдын хөгжил, амжилтад хувь нэмэр оруулахын зэрэгцээ спортын салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхэд чиглэж байна.
NEOCITY PHOENIX багийн зорилго, алсын харааг дэмжин, бидэнтэй хамтран ажиллаж буй travelSIM.mn хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье!
Travel Sim/Аяллын дата карт
🔥 NEOCITY PHOENIX — WE RISE, OWN THE SKY



