2026.11.07

Тамирчны статистик гэж юу вэ: оноо, довтолгоо, хаалт, эйс

Тоглолт бүрийн дараа лиг тоглолтын шилдэг тоглогчийг тодруулж, дөрвөн үзүүлэлтээр нь дүгнэдэг. Эдгээр тоо манай тамирчдын хуудсанд ч гарна. Юуг хэлдгийг нь товчхон тайлбарлая.

🏐 Оноо (Points)
Тамирчин тоглолтод багтаа авчирсан нийт оноо. Довтолгоо, хаалт, эйсээр авсан оноонуудын нийлбэр.

💥 Довтолгоо (Spike)
Өрсөлдөгчийн талбай руу цохиж шууд оноо авсан довтолгоо. Ихэнх оноо эндээс гардаг тул довтлогч тамирчдын гол үзүүлэлт.

🧱 Хаалт (Block)
Өрсөлдөгчийн довтолгоог тор дээр хааж, бөмбөгийг тэдний талбайд буулгаж авсан оноо. Төвийн хаагчдын гол зэвсэг.

🎯 Эйс (Ace)
Өрсөлдөгч хүлээн авч чадаагүйгээс шууд оноо болсон давуулалт.

⭐ Тоглолтын шилдэг тоглогч (Player of the match)
Тухайн тоглолтод хамгийн их нөлөө үзүүлсэн тамирчинд олгодог. Жишээ нь 11-р сарын 7-нд Хөвсгөл 7 одын эсрэг тоглолтод Г.Саруулгэрэл 20 оноо (16 довтолгоо, 4 эйс) авч шилдэг тоглогчоор шалгарсан.

Тамирчин бүрийн хуудсанд улирлын нийлбэр, мөн ямар өдөр, ямар багийн эсрэг тоглолтод ямар дүн үзүүлснийг нь харна. «Тамирчид» цэснээс дуртай тамирчныхаа хуудсыг үзээрэй.

← Бүх мэдээ