2026.11.10
Эх сурвалж ↗
← Бүх мэдээ
🤝 АЛЬФА МЕДИКАЛ КЛИНИК × NEOCITY PHOENIX
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГА
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альфа Медикал” клиник нь NEOCITY PHOENIX волейболын багийн хамтран ажиллагч байгууллагаар нэгдэж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тамирчдад эрүүл мэндийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ болон нөхөн сэргээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Тамирчдын эрүүл мэнд, спортын амжилтыг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж буй “Альфа Медикал” клиникийн хамт олонд талархал илэрхийлье.
NEOCITY PHOENIX | WE RISE 🔥
#NEOCITYPHOENIX #AlphaMedical #OfficialPartner #WeRise




